
Дөчин нэгэн хэмийн халуунд Казакстаны тал нутгаар тоос татуулан давхих ЛАДА машины урд талын суудлаас Амараа “догдлож байна уу?” гэж асуугаад Цэрэн тэр хоёр над руу зэрэг харав. Манайхан шинэ газар, уулзаж байгаагүй хүмүүсийг зорихдоо тэр бүр ингэж асуудаггүй болохоор би Их хаан Чингис ууган хүү Зүчидээ “монгол морьдын туурай хүрэх өрнөд нутгийг” эзлэн захирах үүрэг өгсөн нь алдарт арван гуравдугаар зууны хориод он билээ. Үүнээс хойш түүхэнд Зүчийн улс, Цагаан Орд улс, Алтан орд улс хэмээн нэрийдэх болсон бүс нутгийн анхны нийслэл өнөөгийн Казакстан Улсын Жезказган хотоос тавиад км зайд орш...
.jpeg)

