Есүхэй баатар ах дүү гурвуул Их Чилэдүгийн араас нэхэж долоон дов давтал хөөгөөд буцаж ирэн, Есүхэй баатар Өэлүн Үжиний суусан тэргийг хөтөлж ах Нэгүн тайж удирдаж, дүү Даридай Отчигин хажууд нь дагаж явав. Үүнд Өэлүн Үжин: "Ах минь! Миний Их Чилэдү салхи өөд сэглэгэр үсээ хийсгэж, хээр талд гэдсээ өлсгөж явна, эдүгээ би хоёр сэвлэг үсээ нэгийг нь ар тийш хаяж, нөгөөг нь өвөр тийш хаяж, хойш урагш унжуулж хэрхэн явах аж." гээд их дуугаар уйлахад Даридай Отчигин: "Уйлан санах эр чинь, ус олмыг гэтлэв, хайлж уйлавч харж чамайг үзэхгүй, дуугай бай! " гэж ятгав. Өэлүн Үжинийг Есүхэй баатар тэгээд...